top of page
Search

Өөрийгөө Цэвэрлэдэг Муурын Сав


Энэхүү өндөр инженерийн зориулалттай муурын сав Плуто нь муур бие засаж дууссаны дараа өөрийгөө цэвэрлэдэг юм. Та долоо хоногт нэг л удаа хаягдлыг цэвэрлэхэд хангалттай.



ree

Mинималист цэвэрхэн загвар нь гэрийнхээ аль ч буланд байрлуулах боломжийг өгч байгаа билээ.


ree

Плуто дотор нь муур байгаа эсэхийг илрүүлдэг мэдрэгчтэй бөгөөд муур савнаас гарсны дараа тавиур 90 ° эргэж, хог хаягдлыг шүүж унах боломжийг олгодог.


ree

ree

Тавиур хазайх үед шүүлтүүр нь хог хаягдлыг ялгаж, элсийг нь тусдаа саванд хадгалж харин муурын хаягдал Плуто-гийн талбайн дотоод сав ордог юм. Дараа нь тавиур хэвтээ байрлал-луугаа хазайж, элс анхны байрандаа орно. Таны гэрийн тэжээвэр амьтдын хог хаягдлыг хэрхэн автоматаар ялгаж, хаядаг нь маргаангүй энгийн бөгөөд сайн санаа юм.




ree

Муур бол маш хувийн амьтад тул Плуто нь хувийн орон зайг бий болгодог эвхэгддэг бүрээс бий. Дэгжин бяцхан гишгүүр нь муурыг дээш, доошоо амархан авирах боломжийг олгодог бөгөөд муурын сарвуунаас гарч буй элсийг цуглуулахад тохиромжтой билээ.


ree

Дизайнер: Hae Min Yang

 
 
 

Comments


bottom of page