Авсаархан Сэлүүрт Машин
- AK MO
- May 16, 2022
- 1 min read
Minho Lee-ийн зохион бүтээсэн Beam сэлүүрт машин бол орчин үеийн загвартай нүд булаам төхөөрөмж юм. Сэлүүрт дасгал нь мөр, нуруу, хоёр болон гурван толгой, үндсэн булчингуудыг хөгжүүлэх маш чухал дасгал юм. Тиймээс сэлүүрт машин авах нь бусад тусгаарлагдсан булчингийн дасгалын машин авахаас илүү утга учиртай юм.

Гэртээ дасгалын машин авахад орон зай хамгийн чухал байдаг тул энэхүү хураагддаг сэлүүрт машины дизайн нь тун сайн бодож хийгдсэн байна. Энэхүү гоёмсог сэлүүрт машин нь гэрийн ямар ч интерьертэй нийцэх бөгөөд өдөр тутмын дасгал сургуулилтаа хийсний дараа их зай эзэлдэггүй авсаархан хураагддаг байна.



Машины уртыг тохируулж, нуруу, мөрний булчингуудыг янз бүрийн өнцгөөр ажиллуулах боломжтой. Хөлийн түшлэг нь маш бат бөх бөгөөд биеийн зөв байрлалд тохирсон эргономик байрлалтай. Төхөөрөмжийн гялалзсан хром хар саарал өнгөлгөө болон суудал, бариулын цайвар саарал өнгөтэй хослуулсан нь үнэхээр сэтгэл татам юм.

Энэхүү сэлүүрт машиныг өрөөнийхөө буланд байрлуулж, хүнд хэцүү ажлын өдрийн дараа орой бүр бие суллаж, сэтгэлээ санаагаа амраахад тохиромжтой юм.
Дизайнер: Minho Lee




Comments