Эвхэгддэг Тоос Сорогч
- Ankhbayar Khosbayar
- Sep 25, 2021
- 1 min read
Жижигхэн орчинд амьдрах нь өнөө үед маш их моод болж байгаа ч гэрийн жижиг орон зайг цэвэр байлгах нь ур чадвар шаарддаг. Ялангуяа та хуучин орон сууцны байшин эсвэл гэрийн тэжээвэр амьтантай хамт амьдардаг бол тоос соруулах нь өдөр тутмын ажил болдог.


Зай багатай гэрийг тоос соруулах нь хурдан хэдий ч, том хэмжээний тоос сорогчийг хадгалах нь маш их зохилгүй юм. Индустриал дизайнер Ипенг Жу нь орон зайг хэмнэдэг H5 нэртэй олон үүрэг гүйцэтгэдэг тоос сорогчийг бүтээжээ.

Цахилгаан хэрэгслүүдийн ихэнх нь том байшинд зориулагдсан байдаг бол, Н5 нь зай багатай байшинд зориулагдаж ээ. H5 нь олон үүрэг гүйцэтгэдэг тоос сорогч бөгөөд дөрвөн хэсэгт хуваагдаж, авсаархан цэнэглэх зориулалтын саванд хийж хадгалагддаг байна.


Модульчлогдсон эд ангиар тоноглогдсон H5 нь янз бүрийн цэвэрлэгээний хэрэгцээнд зориулагдсан гурван өөр вакуум толгойтой ирдэг.


Цилиндр хэлбэртэй сойз нь тоос шороо, хивсний толбыг цэвэрлэхэд тохиромжтой. Нөгөө хоёр тэгш өнцөгт толгой нь нягт булан болон хаалганы цаана багтахаар хоёр өөр хэмжээтэй байдаг. H5 -ийн хоолой нарийн, цилиндр хэлбэртэй бүтэцтэй бөгөөд уламжлалт, том тоос сорогчоор хүрэхэд хэцүү хэсгийг амархан цэвэрлэх болно.

H5 нь угсарч, задлахад ерөнхий нарийн бүтэцтэй тул хадгалахад хэт их зай эзэлдэггүй. H5 нь дөрвөн хэсэгт хуваагдаж, нэг цэнэглэгч хайрцагт багтдаг бөгөөд энэ нь ямар ч ширээний ард эсвэл шүүгээнд амархан орж, орон зайг чөлөөлдөг.

Дизайнер: Ипенг Жу




Comments