top of page
Search

Усны Шүүлтүүртэй Ус Хадгалдаг Шүхэр ☔️



ree

Борооны ус доош буухдаа зарим бохирдуулагчийг аваагүй бол шууд уухад аюулгүй байдаг. Гэсэн хэдий ч та борооны ус шууд уухгүй, тийм үү? Гэхдэээ санаа зовох хэрэггүй, BMSTU -ийн дизайны оюутан Volkan Uğurel шүхэрийн бариулд нь шүүлтүүрийн систем тавих шинэлэг санааг дэвшүүлэв. Ингэснээр та цэвэршсэн борооны усыг явж байхдаа ууж эсвэл хадгалах боломжтой.

ree
ree


Volkan Uğurel-ын шүхэр загвар нь гурван төвшний шүүлтүүрийн системтэй бөгөөд эхнийх нь том ширхэгтэй партикилууд зогсооход зориулсан метал тор юм. Бариулын дээд хэсэгт нүүрстөрөгчийн шүүлтүүр, мембран шүүлтүүр бүхий сольж болох хэсэг байдаг бөгөөд энэ нь борооны уснаас бүх органик химийн бодис, муухай амт, үнэрийг зайлуулж чаддаг.


ree

ree

Шүүлтүүрийн процесс дууссаны дараа борооны усыг бариулын ёроолд хавсаргасан 220 мл-ийн эргүүлж авахад хялбар шилэн саванд дүүргэдэг. Хэрэв та үнэхээр цангаж байгаа эсвэл их бороо орсон бол стандарт хуванцар сав ёроолд нь суулгаж болно. Дараа нь ашиглахын тулд хэдэн сав дүүргэж ч болно.


Designer: Volkan Uğurel

 
 
 

Comments


bottom of page