top of page
Search

Таазны Сэнс "Dyson"-ийн дизайн нөлөөнд орж ээ

  • Writer: AK MO
    AK MO
  • Apr 28, 2022
  • 1 min read

"The Blossom Fan" нь 2022 оны Red Dot бүтээгдэхүүний дизайны шагналын ялагч юм.


ree

Таазны сэнс нь хэзээ ч "Dyson"-ийн дизайн нөлөөллийг олж чадаагүй ... тэд таазнаас унжсан нэг л хэвийн гунигтай уйтгартай харагдсаар ирсэн. Энэхүү "Blossom" сэнс нь дизайны тусламжтайгаар сэнс ч гэсэн гоё харагдаж болно гэдгийг харуулжээ.


ree

Таны таазны голд дэлбээлж буй цэцэг мэт харагдуулахыг зорьсон дизайн санаатай бүтээгдсэн энэхүү сэнс нь Энэтхэгийн зах зээлд зориулагджээ. "Blossom" нь сайн ажиллахын хажуугаар гоо зүйн үзэмжтэй сэнс бий болсноор энэ зах зээлдээ хамгийн тааламжтай авах сэдэл төрүүлсэн сэнс юм.


ree



ree

"Blossom" сэнс нь уламжлалт сэнсний ирийг илүү органик дэлбээтэй хэлбэрээр сольж, агаарыг үр ашигтай зүсэх юм. Энэхүү дизайн нь минимал буюу ямар ч инженерийн нарийн ширийн зүйл, тав, бэхэлгээ харагдуулаагүй хийжээ. Сэнс бүхэлдээ кинетик баримлын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд голдоо гэрэлтэй. Дотор талд нь дуугүй DC мотор байрлуулж төхөөрөмжийг бүтэн шинэчилж ээ.


ree

Дизайнер: Ticket Design


 
 
 

Comments


bottom of page