Маскаар Хийсэн Сандал!
- Ankhbayar Khosbayar
- Aug 23, 2021
- 1 min read

Энэхүү дахин боловсруулсан сандалыг 4000ш ариутгасан нэг удаагийн нүүрний маскаар хийсэн! Нэг удаагийн нүүрний маск нь хүмүүсийн нүүр дээр байхаас илүү явган хүний зам дээр хаягдал болсон харагддаг. Мөчрүүд болон хуванцар хог хаягдалд
орооцолдсон нэг удаагийн нүүрний маск нь халдвар, вирус дамжих эрсдэлтэй тул дахин ашиглах боломжгүй. Энэхүү хэрэглэгдсэн маскууд нь далайн хог болж хувирдаг юм.


Их Британи дизайнер Жо Слаттер Лондоны гудамжинд цэнхэр, цагаан хог хаягдал байгааг анзаарч, гудамжнаас олсон маскаа оёж сандал бүтээхээр шийджээ. Тэрээр гудамжнаас 4000 шахам маск олж авч, озон цацагчаар бүрж ариутгаж, нарны тусгал дор 4 долоо хоног байлгажээ. Тэднийг ариутгасны дараа Слаттер нэг удаагийн маскыг зөөлөн утас болгон ээрэх боломжтойг олж мэджээ.


Энэ дахин боловсруулсан сандал бол нүүрний маскны зөөлөн, хөвөн, өтгөн, дэмжигч шинж чанар төдийгүй COVID-19 гэх мэт хор хөнөөлтэй асуудалтай тулгарахад зориулсан гоо үзэсгэлэн юм. Энэхүү төслийг Хөшигний Өтгөн Сандал гэж нэрлэсэн бөгөөд "Хөшиг" гэдэг нь нүүрний маскны адил нүүрийг нуун дарагдуулахад ашигладаг нарийн материал гэсэн ойлголтоос үүдэлтэй юм. Хөшигийг ерөнхийдөө үзэсгэлэнтэй гэж үздэг тул нүүрний маск гэх мэт үл тоомсорлодог зүйлсийг гоо үзэсгэлэнтэй харах боломжтой гэсэн утга учиртай юм.
Дизайнер: Жо Слаттер




Comments