Жимсээр Хийсэн Гутал!
- Ankhbayar Khosbayar
- Aug 23, 2021
- 1 min read

Жимсийг гутал болгон хувиргаж, өвөрмөц технологийг ашиглан MoEa нь веган арьсан эрин үеийг эхлүүлж байна. Эдгээр ургамлын гаралтай арьс нь арьснаас 89% бага нүүрстөрөгч ялгаруулдаг ба бидний хүнсний хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд тусалж байна.


Арьс ширний үйлдвэрлэл нь маш муу нөлөө үзүүлдэг. Арьс ширний үр дүнд олон тонн химийн хорт бодис бидний хөрс, усанд нэвтэрдэг. Түүгээр ч барахгүй гутал үйлдвэрлэхийн тулд мал нядлах нь арай л хэтрүүлсэн мэт байдаг. Өөр сонголт болох хуванцар нь дахин боловсруулахад маш хэцүү болохоос гадна хуванцар гутал цаг хугацааны явцад элэгдэж, бичил хэсгүүд бидний газар, агаар, ус луу орж, улмаар бидний хүнсний эргэлтэд орох болно.





Тэд яг л арьс шиг харагдаж, мэдрэгдэхээс гадна хөл амьсгалуулж, амьтан өвтгөөгүй, болон дахин боловсруулж болох гутлууд юм. Гутал нь ус нэвтэрдэггүй байхаар хийгдсэн бөгөөд бат бөх чанарыг нь шалгасан байна.
MoEa нь Mother Earth гэсэн үгийн товчлол юм.
Designer: Achille Gazagnes, Benoit Habfast & Simon de Swarte




Comments