top of page
Search

Bugatti-гаас Гаргасан Цахилгаан Данхны Дизайн



ree

JACQUELINE нь тансаг дэгжин байдлыг мэдрүүлэх бөгөөд төгс цай исгэхэд зориулжээ. Энэхүү бүтээгдэхүүн нь “Red Dot Design Award 2019”, “The Born Awards 2019”, “NY Now Best New Product Award 2019” - аас шагнал хүртжээ.

ree

Түүний хэлбэр нь цүнхийг санагдуулах бөгөөд уламжлалт керамик данхнаас санаа авч, орчин үеийн контемпорари байдлаар илэрхийлжээ. "Технологи, Дизайн" 2-ийг гайхалтай хослуулснаар: цай найруулах процессын бүх онцлог шинж чанарыг хянах боломжтой бөгөөд, ашиглах үед суурь нь тод асах функцтэй.

ree

ree

ree

Та хамгийн үнэ цэнэтэй цэвэршүүлсэн цайг шаардлагатай хэмжээнд нь тохируулж (40° C - 100° C хүртэл) төгс найруулах боломжтой. Мөн усыг хүссэн температурт нь нэг цагийн турш хадгалах Keep Warm функцийг ашиглаж болно.


Bugatti B Chef App -ийг (iPhone, iPad, Android -дээр) ашиглан хүссэн температуртаа цайг төгс найруулж, долоо хоногийн өдөр бүрийг хэрэгцээндээ зориулж цагийг тохируулах боломжтой.

ree

JACKQUELINE - ийн нэг онцлог нь "Хүүхдийн Ус" функц юм: энэ нь хүүхдийн угжинд тохируулсан заалтын температурт усыг буцалгах үүрэгтэй.


Designer: Bugatti Team

 
 
 

Comments


bottom of page